ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН  ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДААС СУДАЛГАА, САНАЛ, ХҮСЭЛТ АВЧ БАЙНА.

Мэдээлэл холбооны сүлжээ, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчид бөглөнө үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2019 оны зүүн бүсийн семинар, зөвлөгөөнөөс гарсан саналын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн  салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх түүнчлэн радио, телевизийн техникч, дипломтой, сертификаттай, эчнээ болон практик сургалт зохион байгуулах боломжуудыг судлах, цаашид хэрэгжүүлэх санал зөвлөмжийг боловсруулах зорилгоор энэхүү судалгааг авч байна. Та бидний үйл ажиллагааг дэмжин асуулганд үнэн, зөв хариулт өгнө үү. 
1.Танай байгууллагын нэр ?
2.Үйлчилгээний төрөл ?
3.Танай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй газар ? 
4.Та хэдэн настай вэ?
5.Таны хүйс ?
6.Таны гүйцэтгэж буй ажил үүрэг ?
7.Таны эзэмшсэн боловсрол ? 
8.Таны төгссөн сургууль ?
9.Таны эзэмшсэн мэргэжил ? Та дор бичнэ үү.
10.Таны сарын цалин ?
11.Та тухайн байгууллагадаа хэдэн жил ажиллаж байгаа вэ ?
12.Та өөрийн эзэмшсэн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
13.Та ажлын байраа сольж байсан уу ?
14.Та ямар шалтгаанаар ажлын байраа сольж байсан бэ ?
15.Та өдөрт дунджаар хэдэн цаг ажилладаг вэ?
16.Та нийтээр амрах өдөр/Бямба, Ням гараг болон баярын өдрүүдэд/ ажилладаг уу?
17.Танай байгууллага ажилтнаа сургалтанд хамруулдаг уу ?
18.Та байгууллагадаа сургалт явуулах, өөрөө сургалтанд хамрагдах талаар санал гаргаж байсан уу?
19.Та мэргэжлийн дагуу сургалтанд сууж байсан уу?
20.Танд мэргэжлийн болон өөр ямар төрлийн сургалт шаардлагатай гэж үзэж байна вэ?
21.Танд сургалтын ямар хэлбэр илүү тохиромжтой гэж та үзэж байна вэ?
22.Танд сургалтад хамрагдахад тань ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
23.Та сургалтыг ямар хэлбэрээр авах сонирхолтой байна вэ?
24.Таны суралцах тохиромжит хугацаа
25.Засгийн газрын бодлого боловсруулах түвшинд салбарын хүний нөөцийг бэлтгэхэд ямар ажил хийгээсэй гэж та бодож байна вэ ?